Хамтарсан багийн гишүүд хүүхдийн эрсдэлтэй нөхцөл байдлыг илрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-05-20 23:59:31
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Мөрөн суманд “Өнөөдрийн хүүхэд маргаашийн хөгжил”  сэдэвт анхан шатны нэгжид ажиллаж буй сум, сургууль, эрүүл мэндийн нийгмийн ажилтнууд, цагдаа, халамж, улсын бүртгэлийн албан хаагч, багийн Засаг дарга нар бүхий  хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулав.
Энэ үеэр  тухайн сумын Засаг даргаар удирдуулсан хамтарсан багийн гишүүд өөрийн суманд байгаа хүүхэд, гэр бүлд эрсдэлтэй нөхцөл байдлыг илрүүлэх, таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх бүх талын арга ажиллагааг тогтмол явуулж байх нь чухал гэдгийг онцолж байв. Сургалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Аймгийн Иргэдийн хурал, Засаг даргын тамгын газар,  "Монгол өрх" сэтгэл зүйн хүрээлэн, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн монголд олон улсын байгууллагын "Хөвсгөл" орон нутгийн хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж хүүхдийн сайн сайхны төлөө хамтран ажиллах зорилт дэвшүүлсэн аж.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ