А.Болат агсны ном хэвлэгдэн гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 15:14:48

УИХ, УБХ-ын гишүүн байсан А.Болатын хүү, Улаанбаатар дээд сургуулийн эрх зүйн тэнхмийн эрхлэгч Б.Айбек орон нутагтаа ирж уулзалт зохион байгууллаа.

Тэр ярихдаа,-Тус аймгийн математик сайн мэддэг хүүхэд өнгөрсөн хавар монгол хэлний шалгалтанд унаснаас дээд сургуульд элсэж чадаагүй тохиолдол гарлаа. Иймд залуучууд төрийн албаны хэлийг сайн эзэмшихээр биеэ дайчлах хэрэгтэй. Манай улсын парламентэд өнгөрсөн сонгуулиар бизнесчид их хэмжээгээр сонгогдсон. Миний бодлоор бол хууль тогтоох байгууллагын тавин хувьд хуульчид сонгогдвол зохилтой. Бизнесчид бол өөрсдийнхөө ашиг сонирхолд татагддагийг амьдрал харуулаад өгсөн. Манай аав амдралынхаа сүүлчийн зургаан жилийг түүх, дурдатгалын номоо бичихэд зориулсан. «Амьдралын хээ» номыг нь насан өөд болохоос нь өмнө хүүхдүүд нь бид хэвлүүлэн гаргаж амжсан. Анхны хэвлэлтээр 200 ширхэг номыг уншигчдад хүргүүлсэн. Одоо зарим алдаа мадгийг нь залруулаад дахин хэвлүүлэхээр болж байна гэв. Мөн Б.Айбек дээгүүр албан тушаалд алба хааж байгаад гадаадад гарч явсан зарим хүн нутгийнхаа нэрийг гутаасанд нь харамсаж явдгаа дурдав. Гэвч тэдний нэрсийг хэлсэнгүй.

 Ш.Айзаря

Холбоотой мэдээ