ОНХСан болон төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын мэдээлэл бүрэн цахимжлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-05-18 18:25:48
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн 24 сумын бүртгэл санхүүгийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулаад байна.
Цахимжуулах хөтөлбөрөөр 24 сумын төрийн сангийн төлөөлөгчдөд орон нутгийн хөгжлийн сангийн программ хангамжийн сургалтыг хоёр удаа явуулж татвар, бүртгэл, санхүүгийн ажилчдыг чадавхжуулжээ. Бүртгэл санхүүгийн мэдээлэл цахимжсанаар сумдад ОНХСан болон төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажил, арга хэмжээ, тэдгээрийн гүйцэтгэл, гүйцэтгэгчийн талаарх мэдээллийг цахим бүртгэлд бүрэн оруулжээ.
Түүнчлэн аймгийн Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын газар хамтран аж ахуйн нэгжийн нуугдмал орлогыг ил болгох, татварын баазыг өргөтгөх зорилгоор бизнес эрхлэгч нарт тандалтын судалгааг өнгөрсөн хоёр жил дараалан хийжээ. Үүнд аймгийн төвийн 500 гаруй аж ахуйн нэгжийн 30 хувь буюу 150 гаруй аж ахуйн нэгж хамрагдсан байна. Тандалт хийсний үр дүнд орлогоо нуун дарагдуулсан 10 аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланд залруулга хийлгэж хяналт тавьж байна.
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ