Сэргээн засах төвийнхөн Өвөрхангайд ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 13:44:31

Жил бүрийн 12 сарын 3-нд өдөр Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог. Тус өдрийг угтаж, Хүн амын хөгжил, нийгэм хамгааллын яамны харьяа Сэргээн засах хөгжлийн үндэсний төвийн ажилтнууд Өвөрхангай аймагт ажиллалаа.

Тус төвийн Нийгмийн оролцоо, хамтын ажиллагааны газрын дарга С.Баярбатаар ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй баг 10 сарын 22, 23-ны хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдэнтэй хамтран ажилладаг багш, нийгмийн ажилтнуудтай уулзалт зохион байгуулж, бэрхшээлтэй иргэдийн талаарх нийгмийн ойлголтыг эерэгжүүлэх, тэдгээр иргэдтэй ажилладаг багш, ажилтан, иргэнд арга зүйн зөвлөгөө өгөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхан шатны дасгал хөдөлгөөн заах, төр засгаас энэ иргэдэд хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрүүдийг танилцуулах зэргээр ажилласан юм.

Мөн аймаг хиймэл гар, хөлийг хэрэглэдэг, хэрэглэх гэж байгаа, хэрэглэх шаарлагатай иргэдэд зөвлөгөө өгч, хэмжээ, размерийг нь тааруулж өгч туслажээ. 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ