О.Магнай: Засгийн газар тогтоолоо өөрчилж МАК компанитай гэрээ байгуулсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-18 16:07:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай өнөөдөр концесстой холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 
 
Тэрбээр, “Нийт найман концессын 807 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа. Засгийн газар 2016 оны 37 дугаар тогтоолоор 2018 оны төсвийн жил хүртэл барих шилжүүлэх буюу концессын гэрээ хийхгүй гэсэн тогтоол гаргаж байсан. Гэтэл таван сарын дараа тогтоолоо өөрчилж, 2020 он хүртэл төсөвт хүндрэл учруулахгүй нэрийн дор МАК компанитай концессын гэрээ байгуулахаар болсон байна.
 
Өнөөдөр Монгол Улсад  хүчин төгөлдөр байгаа Төв банкны тухай хуулиар бүх гүйлгээг монгол төгрөгөөр хийх ёстой. Гэтэл дээрх концессуудыг ам.доллараар хийхээр тусгасан байна. Ингэснээр манай улсад зөвхөн 2020 онд гэхэд 327.3 тэрбум төгрөг, 2021 онд 216.2 тэрбум төгрөг, 2020 оны төсөвт 540 тэрбум төгрөгийн ачаалал өгөх шийдвэрийг МАН-ынхан гаргасан байна" гэв. 
 
Тэрбээр энэхүү мэдээллээ МАН-ын нэг гишүүний өгсөн мэдээлэлд тулгуурлаж хийж байгаагаа хэлсэн юм.
 
Б.Туул
Холбоотой мэдээ