ШУӨЗО-ы Алтай аймгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 11:55:10

БНХАУ-ын ШУӨЗО-ы Алтай аймгийн Худалдаа аж үйлдвэрийн газрын орлогч дарга Жан Юнган, Хэрэглэгчдийн нийгэмлэгийн тэргүүлэгчдийн орлогч дарга Нурболат, Худалдаа аж үйлдвэрийн газрын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах салбарын дарга нарын төлөөлөгчид Ховд аймагт айлчилж байна.

Төлөөлөгчид Алтай аймгийн Хэрэглэгчийн нийгэмлэг болон Ховд аймгийн Хэрэглэгчийн нийгэмлэгийн хооронд “Хэрэглэгчийн эрх ашгийг  хамгаалах хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурж, хамтарч ажиллах зорилготой иржээ.  Хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар хоёр талын хэрэглэгчдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хамтын ажиллагааны механизмыг байгуулах, хил дамнасан худалдааны маргааныг зохицуулах, ялангуяа хил дамнасан аялал жуулчлал, худалдаа эрхлэлт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний арилжааг өргөжүүлэх гэх мэт олон давуу талтай аж.

Төлөөлөгчдийг аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Засаг даргын орлогч М.Амарсанаа, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Дэлгэрбаярын нарын албан тушаалтнууд хүлээн авч уулзав.  Аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан уулзалтын үеэр Такешкан боомтоор иргэдийг гаргахдаа Замын-Үүд, Эрээн шиг чөлөөтэй болгохгүй бол хил дээр болж буй маргаанаас болж  талын харилцаанд ихээхэн сэв сууж байна гэж онцолж байлаа.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ