Бүх нийтийн цэвэрлэгээний өдөр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 11:17:24

Байгаль орчныг хамгаалах тухай, Хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэргэжилтийг хангахтай холбогдуулан бүх нийтийн их цэвэрлэгээг хийх аймгийн Засаг даргын захирамж  гарлаа.

Үүний дагуу бүх Ховд хотын 60 гаруй албан байгууллагын ажилтан, албан хаагчид байгууллагын ойр орчмын цэвэрлэгээг хийв. Хог цэвэрлэгээний ажилд  оролцож буй аж ахуйн нэгжүүдийг удирдлагаар хангах, зохион байгуулах ажлыг аймгийн засаг даргын орлогч М.Амарсанаа, Жаргалант сумын засаг дарга Д.Баасандорж, Мэргэжлийн Хяналтын газрын дарга Д.Мягмарцоож зэрэг хүмүүс хариуцан ажилласан байна. Жилд 2 удаа уламжлал болон зарлагддаг намрын их цэвэрлэгээний өдөр хот хогноос ангижрав.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ