240 кг зэсгийг улсын орлого болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 10:51:55

Шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан 240 кг зэсийг улсын орлого болгов.

Өнгөрсөн оны наймдугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын хоёрдугаар багийн нутаг дахь Баянхошуу боомтоор БНХАУ-ын иргэн Хао Чин Жүннь “Nord Benz” маркын тээврийн хэрэгслээр 1,9 сая төгрөгөөр үнэлэгдэх зэс хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн юм.

Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон уг барааг энэ сарын 22-ны өдөр Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүлээлгэн өгөв.

Сум дундын шүүхээс БНХАУ-ын иргэн Хао Чин Жүннийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 13 сая 440 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ. 

 Б.Туяа

Холбоотой мэдээ