Энэтхэгт шалгалтын дүнгээс болж 12 сурагч амиа хорложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-05-15 15:35:40
ШИНЭ ДЕЛИ. /Xinhua/. Энэтхэгийн төв нутгийн Мадхя мужид шалгалтын дүн гарсны дараа баасан гарагаас хойш 12 сурагч амиа хорлосон тухай тус улсын Цагдаагийн газрын албан тушаалтан мэдээллээ. 

Тэрбээр хэлэхдээ “амиа хорлосон тухай мэдээ мужийн янз бүрийн тойргуудаас ирсэн. Мадхя Прадеш мужийөн боловсролын зөвлөлөөс зохион байгуулсан X, XII ангийн шалгалтанд амжилтгүй дүн үзүүлсэндээ тэд бүгд сэтгэлээр унасан байна ” гэжээ. 

Гурван сурагч тус мужийн Сатна тойрогт амиа егүүтгэсэн бол ийм хэрэг мөн Чатарпур, Индор, Балагат, Гвалиор, Тикамгарх, Бхинд, Жабалпур болон Бопал тойргуудад гарсан байна. 

Тэдний зарим нь гэрийнх нь таазанд бэхэлсэн сэнснээс өөрсдийгөө дүүжилсэн бол зарим нь судсандаа хортой шингэн шахаж, бусад нь хор ууж өөрсдийгөө егүүтгэсэн байна.
 
Коллежид орж суралцах эрхээ авахын тулд өндөр оноо авах ёстой гэсэн эцэг эхчүүдийн тулгалт шаардлага сурагчдад хүндээр тусч, шалгалтын дүнгээсээ болж сэтгэл гутралд орсны улмаас нэг мужид хүүхдүүд олноороо амиа хорлосон явдал гарлаа. Гэхдээ энэ нь анхны тохиолдол биш юм.Тодруулбал, анагаах ухаан болон инженерийн коллежийн өрсөлдөөн ихтэй шалгалтанд тэнцэж чадаагүйн улмаас баруун нутгийн Ражастан мужийн Кота гэдэг хотод өнгөрсөн таван жилийн хугацаанд 70 гаруй сурагч амиа хорлосон байна.
 
Х.Сарнай



 


Холбоотой мэдээ