МАН-ын бүлэг 15.00 цагаас үргэлжлүүлэн хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-05-15 13:50:35
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан үдээс өмнө эхлэн хуралдаж түр завсарлаад байна.  
Хуралдаанаар хоёр үндсэн асуудал хэлэлцэж байгаа аж. Тодруулбал "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн танилцуулга, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулга хийж байгаа юм байна.
Хуралдаан 15.00 цагаас үргэлжлэхээр болжээ. 
Н.Туяа
Холбоотой мэдээ