Онцгой байдлын газрын албан хаагчид орон сууцтай болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчдын 30 айлын орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ. Аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбар болон гал унтраах 51-р анги, Төвшрүүлэх сумын улсын нөөцийн салбарт нийтдээ 81 албан хаагчидтай. Тэдний 70 хувь нь гэр хороолол, түрээсийн орон сууцанд амьдардаг байна.
Онцгой байдлын газраас албан хаагчдын нийгмийн асуудал, ая тухтай орчинд амьдрах нөхцөл бололцоог хангахад онцгойлон анхаарч орон сууцны барилга барих газрын асуудлыг шийдвэрлэж 30 айлын орон сууцны барилгын шавыг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тавьж, 10 дугаар сард барилгын суурийг тавьсан байсан юм.
Барилгын гүйцэтгэгчээр Архангай аймгийн “Гурван тамир” компани ажиллаж байна. Компанийн зүгээс ОБГ-ын нийт албан хаагчидтай уулзаж, гэрээ танилцуулж, байрны хөнгөлөлт урамшуулал, төлбөрийг уян хатан нөхцөлтэйгөөр төлөх боломжийн талаар ярьж хэлэлцсэн байна.
Онцгой байдлын газрын албан хаагчдын орон сууцны барилгын гүйцэтгэл 30 хувьтай байгаа бөгөөд ирэх 9 дүгээр сард ашиглалтад орно.

Б.Гэрэлт-Од