Үндэсний музей гэр бүлийн өдрөөр үзмэрээ үнэгүй үзүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2017-05-15 11:55:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 56 мянган үзмэртэй, үндэсний хэмжээний тэргүүлэх Монголын үндэсний музей "Гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна.

Дэлхий нийтээр өнөөдөр "Гэр бүлийг өдөр"-ийг  тэмдэглэж буй бөгөөд  Mонголын үндэсний музей, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газартай хамтран  гэр бүлээрээ музей үзэхээр ирсэн  хүмүүст  үзмэрээ үнэгүй үзүүлж буй юм.

Үндэсний музейд хуучин чулуун зэвсгийн үеэс нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншлыг товчлон үзүүлсэн үзвэрийн 10 танхим ажилладаг бөгөөд  сан хөмрөгтөө нийт музейн үзмэрийн 30 гаруй хувийг хадгалж буйгаараа онцлогтой.

 
Б.Заяа
Холбоотой мэдээ