Ажлын хэсэг, дэд хэсгүүд хуралдаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын есөн ажлын хэсэг, дэд хэсгийн хуралдаан өнөөдөр товлогджээ.
Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд, Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан Төрийн ордонд эхлээд байна.
Мөн өнөөдөр Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлэгт бэлтгэх,
Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хуулийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүд тус тус хуралдах юм.

Н.Туяа