СЕХ-ны хуралдаантай холбогдуулан МАХН-ынхан эсэргүүцэл илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн ирүүлсэн баримт бичгийг шүүн хуралдаж байгаатай холбогдуулан МАХН-ын гишүүд дэмжигчид Засгийн газрын 11 дүгээр байрны гадаа эсэргүүцэл илэрхийлж байна.
Тус намын зүгээс МАХН-ын дарга Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх зүйн бүрэн боломжтой, энэ асуудалд СЕХ улстөржихгүй байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа аж. Энэ талаар УИХ-ын гишүүн асан, МАХН-ын гишүүн З.Баянсэлэнгэ “МАХН-ын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг шударгаар өрсөлдүүлээч гэдэг шаардлага тавьж байна. Сонгуулийн хуульд зааснаар СЕХ нь нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэхдээ нээлттэйгээр явуулах ёстой. Энэ заалтын дагуу МАХН-аас өчигдөр СЕХ-нд хурлыг нээлттэй зохион байгуулах хүсэлт тавьсан. Гэвч өөрсдөө оруулаагүй. Одоо СЕХ хуралдаж байна” гэв.
МАХН-ын гишүүн Ц.Шаравдорж “Өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хувьд маш чухал өдөр. Бид СЕХ-ны хуралд оролцож, хуралдааны үйл явцыг нээлттэй ажиглаж, шаардлагатай тохиолдолд байр сууриа илэрхийлье гэж ирсэн. Гэтэл хууль зөрчиж, хуралдааныг хаалттай явуулж, биднийг оруулахгүй байна. СЕХ-ны өөрийн тогтоолд ч хуралдааныг нээлттэй явуулахаар журамтай” гэсэн юм.
Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сүүлийн таван жил Монгол Улсад оршин суусан байх ёстой гэсэн шаардлага тавигддаг. Н.Энхбаяр миний бие Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд оршин суудаг, сүүлийн 20 жил хөдөлгөөн хийж байгаагүй. Харин эмчилгээ хийлгэх зорилгоор БНСУ-руу явж байсан” гэсэн тайлбар хийлээ.

Нэр дэвшихээр бичиг баримтаа өгсөн МАХН-ын дарга Н.Энхбаяр нь хуулийн дагуу нэр дэвшихэд эрх зүйн бүрэн чадамжтай байхад ЦЕГ, Хил хамгаалах байгууллага хуулиа баримтлахгүй тодорхойлолт гаргаж өгч байгааг МАХН-ын гишүүн Э.Эрдэнэжамъяан хэлж байв. Тэрбээр ийм нөхцөлд СЕХ-ны хуралдаан шударгаар шийдвэр гаргана гэдэг нь эргэлзээтэй байна гэсэн юм.

Харин СЕХ-ны Хэвлэлийн төлөөлөгчөөс товч тайлбар хийсэн бөгөөд "СЕХ-ны хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Н.Энхбаяр СЕХ-ны хуралдаанд оролцож тайлбар хийсэн" гэсэн юм. Мөн хуралдааны дараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийхгүй гэв.
Эсэргүүцэлтэй холбогдуулан СЕХ-ны байрыг цагдаагийн хамгаалалтад аваад байна.

Н.Туяа