Пакистанд болсон халдлагын үеэр 25 хүн амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-05-13 12:32:35
ИСЛАМАБАД. /BBC/. Пакистаны Балочистан мужид болсон дэлбэрэлтийн үеэр наад зах нь 25 хүн амиа алджээ.

Уг халдлагыг хууль тогтоох байгууллагын гишүүний эсрэг хийсэн зохион байгуулалттай гэмт хэрэг гэж үзэж байгаа юм. Пакистаны дээд танхимын орлогч дарга, Сенатор Абдул Гафур Хайдерийн сууж явсан цуваа Мастунгийн шашины сургуульд зочлон буцаж явах замдаа уг дэлбэрэлтэнд өртсөн байна. Дэлбэрэлтэнд 40 гаруй хүн шархдаж гэмтжээ. 

Халдлагын хариуцлагыг "Лалын улс" бүлэглэл өөртөө хүлээгээд байна. 

Бага зэргийн гэмтэл авсан Сенатор Абдул Гафур "Reuters" агентлагт өгсөн ярилцлагандаа “Цуваанд олон хүн байсан учраас олон хүн амиа алдлаа” гэжээ. Хүнд шархдсан хүмүүсийг мужийн төв болох Кветта хот руу нисдэг тэргээр авч явсан байна. 
Х.Сарнай 
Холбоотой мэдээ