Морин хуурын эгшгээр Их багшийн аялгуу эгшиглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-05-13 11:35:34
Yesukheitumur Tumurbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол улсын Морин хуурын чуулга дэлхийн алдартай концертын танхим бүрт уригдан тоглогдсон тоглолтыг монголд анх удаа “Их Багшийн аялгуу морин хуураар” нэртэйгээр өчигдөр Корпорейт Конвэшн центрийн концертын танхимд тавив.

 

Дэлхийд алдартай Тонни болон Эммийн шагналт хөгжмийн зохиолчдын талархлыг Их Багш Чинхайн зохиосон дуу, яруу найраг нь хүлээж, дэлхийн хөгжмийн ертөнцөд хүндтэй байр суурийг эзэлдэг байна. Холливуд болон Бродвэй тайзнаа дараалан амжилттай тавигдсан мюзиклүүдийг Оскарын болон Эммийн таван удаагийн шагналт Билл Конти, Оскарын хошой шагналт Аль Каша, Тони болон Эммийн шагналт Дон Пиппин, Оскар, Грэммийн хошой шагналт Дэвид Шайр зэрэг алдартнууд зохион найруулсан байдаг.

 

Дэлхийн оюун санааны их хөтөч, хүмүүнлэг үйлстэн, урлаг соёлын зүтгэлтэн Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн зохиосон 12 дуунуудаас дээжлэн монгол хөгжмийн зэмсэг, морин хуурын аялгуугаар Монголд анх удаа Монгол Улсын Морин хуурын чуулгын Уран сайхны удирдаач, МУСТА Д.Түвшинсайхан найруулан эгшиглүүлэв.


“Хөгжмийн бүтээл гэхээс илүү дууны гол утга санааг илэрхийлэхийг зорьсон. Хайр гэдэг өөрөө олон зүйлээс салбарладаг. Үүнийг гаргаж харуулахыг хичээсэн. Даяаршиж буй ертөнцөд хөгжмийн хэллэг, ритм олон талд өргөн шилжих боломжтой болсон. Үүнийг ашиглахыг хичээлээ. Цаашид том хэмжээний бүтэн драмчилсан бүтээл болгох бодолтой байна” гэж Монгол Улсын Морин хуурын чуулгын уран сайхны удирдаач МУСТА Д.Түвшинсайхан дурдав.


Тоглолтод СТА Д.Бямбасүрэн, СТА дуучин Дэлгэрмөрөн, СТА Б.Баярцэцэг, залуу дуучин Номинжин, залуу дуучин Э.Соёмбо нар оролцсон юм.


“Дуугаа дуулж эхлэхэд танхим дүүрэн хүмүүс бөөн бөөнөөрөө эерэг цэнэгээр дүүрчихсэн, хүн болгон хайраар бие биенээ адисалж байгаа мэт сэтгэгдэл төрүүлж байсан. Халуун хайран дунд дуугаа дууллаа. Миний хувьд On the river bank дууг дуулахын тулд маш их хичээж бэлтгэлээ” гэж   МУСТА Баярцэцэг ярилаа.

 

Дахин давтагдашгүй, үнэхээр гайхамшигтай болж чадлаа. Морин хуурын чуулга өөрсдөө Их Багшийн аялгууг монгол хөгжмөөр буулгасан нь монгол хүний сэтгэлд хүрч чадсан сайхан тоглолт боллоо” гэж үзэгчдийн зүгээс хэлж байв.

 

Түүнчлэн энэ үдэш Их Багшийн дуу, яруу найраг морин хуураар эгшиж байхад түүний бүтээсэн ураг зураг, ном, дэнлүүний үзэсгэлэн дэлгэгдэж үзэгчдийн оюун санаа, мэлмийг баясгаж байв.

Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ