Италийн нэгэн тосгонд нүүж ирсэн хүн бүрт 2 000 евро өгнө

Дэлхийд | Сонин хачин
sarnai@montsame.mn
2017-05-10 15:02:59
РОМ.  /Spiegel.de/. Ердөө 394 хүн оршин суудаг Италийн Лигурия мужийн Бормида гэдэг алслагдмал бүс нутагт оршдог жижиг тосгонд нүүж ирсэн хүн бүрт 2 000 еврогийн урамшуулал олгохоор шийдвэрлэжээ.

Мөн түүнчлэн Бормида тосгонд нүүж ирсэн хүмүүс сард 50-120 еврогоор байр түрээслэх боломжтой ажээ.

Тосгоны дарга Даниел Гальяно Бормида тосгоныг устаж үгүй болохоос өмнө аврах зорилгоор уг төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Д.Гальяно өөрийн “Facebook” хуудсандаа "Манай тосгон маш жижиг боловч хүмүүс нь их найрсаг. Манай тосгон далайгаас  холгүй уулын өндөрлөг хэсэгт оршдог. Манай тосгоны иргэд  эрүүл амьдралын хэв маяг баримталж, цэнгэг агаараар амьсгалдаг" гэж бичжээ.




Түүний уг гайхалтай төлөвлөгөө хараахан хэрэгжиж эхлээгүй байгаа бөгөөд 2 000 еврогийн урамшуулал олгох төслийг нутгийн зөвлөл дэмжих шаардлагатай байгаа ажээ.  

Хэрэв дээрх төсөл дэмжигдвэл Бормида тосгон руу харьяаллаа шилжүүлсэн хүмүүс хоёр сарын дараа нүүн ирж, хямд үнэтэй байр түрээслэх эрхтэй болно. Харин мөнгөн урамшууллыг дараа жилээс нь эхлэн олгох гэнэ.



 
Х.Сарнай

 
Холбоотой мэдээ