Иранд нүүрсний уурхайд дэлбэрэлт болсны улмаас 42 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-05-10 14:09:55
ТЕГЕРАН. /Xinhua/. Мягмар гарагийн өглөө үүрээр долоон хүний цогцсыг аврах багийнхан гарган авснаар Ираны зүүн хойд нутгийн Гулистан мужийн нүүрсний уурхайд болсон дэлбэрэлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 42-т хүрсэн гэж "Tasnim" агентлаг мэдээллээ.

Дээрх  цогцсууд хэнийх болохыг тогтоохоор шүүх эмнэлэгт хүргээд байна гэж Гулистан мужийн засаг дарга мэдэгджээ.

5 дугаар сарын 3-ны өдөр Азадшахр хотын ойролцоох "Zemestan Yourt" уурхайд болсон ослын улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо 35-д хүрснийг өмнө нь мэдээлж байсан билээ. Ослын улмаас 100 гаруй уурхайчин шархадсан байна.  

2 км урт хонгилд метан хий хуримтлагдсаны улмаас дэлбэрэлт болсон гэж албаны хүмүүс үзэж байна. 
Х.Сарнай 
 


 
 
 
Холбоотой мэдээ