Тэтгэмжийн даатгалын сангаас бүх төрлийн тэтгэмжид 460 гаруй сая төгрөг олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-05-10 13:56:43
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт нийгмийн даатгалын  сангийн орлого оны эхний  4  сард 15,7  тэрбум төг, зарлага 15,1  тэрбум төг болж өмнөх оныхоос орлого 1384,3 сая төг,  зарлага 1530,0 сая төгрөгөөр өсчээ. Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оныхоос 1384,3 сая төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 9,0 хувиар, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 15,7 хувиар, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 2,4 дахин өссөн нь нөлөөлсөн байна.

Нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оныхоос 11,3 хувиар өсөхөд тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэнд, ажилгүйдлийн даатгалын сангууд өссөн нь нөлөөлсөн гэж үзжээ. Тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэрт 13,0  тэрбум төгрөг, тэтгэмжийн даатгалын сангаас бүх төрлийн тэтгэмжид 467,5 сая төгрөгийг олгосон байна. Оны эхний 4 сард нийгмийн халамжийн сан болон хүний хөгжил сангаас давхардсан тоогоор 18,3  мянган хүнд  3753,5 сая төгрөгийн тэтгэмж, хөнгөлөлт тусламж, хишиг олгожээ.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ