Өнөөдөр Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элссэн өдөр

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2015-10-27 14:31:08

Одоогоос 54 жилийн өмнө буюу 1961 оны 10 дугаар сарын 27-нд  Монгол Улс албан ёсоор Нэгдсэн үндэсний байгууллага /НҮБ/-д гишүүнээр элссэн юм.

Монгол Улс анх Сан-Францискогийн гэрээ батлагдсан 1946 онд НҮБ-д гишүүнээр элсэх хүсэлт тавьсан хэдий ч албан ёсны гишүүнээр 15 жилийн дараа 1961 оны энэ өдөр 101 дэх гишүүн орон болж бүртгүүлж байв.

Манай улс НҮБ-ын цөмийн зэвсгийн эсрэг тэмцлийг тууштай дэмжиж ирсэн бөгөөд улсынхаа нутаг дэвсгэрийг Цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласан. Мөн НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд 1999 оноос оролцож эхэлсэн бөгөөд 1999 оны есдүгээр сард НҮБ-ын энхийг сахиулах байнгын хүчний тогтолцоонд хувь нэмэр оруулах талаар Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хооронд харилцан ойлголцсон тухай санамж бичигт гарын үсэг зурсан билээ.

Д.Өлзий 

Холбоотой мэдээ