Зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллах гэрээ байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-05-05 13:58:24
Дорнод /МОНЦАМЭ/. Орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг зээлийн батлан даалтаар дэмжих зорилгоор Дорнод аймгийн удирдлага Зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Тус сантай Дорнод аймаг таван жилийн хугацаанд хамтрах юм.
50 сая төгрөгийг зээлийн батлан даалтын санд 5 жилийн хугацаанд байршуулснаар жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгож байсан нийт зээлийн батлан даалтын багцын хэмжээг нэмэгдүүлэхээс гадна Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй төслийн зээлэнд хамрагдах магадлал өсөх гэнэ.  
Батлан даалттай, хөнгөлөлттэй зээлийг  7-р сарын 01-ээс арилжааны банкуудаар  дамжуулан олгож эхлэхээр холбогдох гэрээ хэлцлүүд хийгдэж байгаа гэж тус аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ