Марафонч Б.Сэр-Од “Осака марафон-2015” тэмцээнээс хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-10-27 10:45:27

Япон улсын Осака хотноо болсон өнгөрсөн ням гарагт “Осака марафон” тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од хүрэл медаль хүртсэн байна.

Олон улсын тэмцээнд Кенийн Даниэль Косгей 2 цаг 13 минут 46 секундын амжилтаар тэргүүн байр эзэлсэн бол Японы тамирчин Ито Тайга 2.15.32 цагийн амжилтаар дэд байрт шалгарсан байна. Харин манай марафонч Б.Сэр-Од 2.15.32 секундын амжилтаар хүрэл медалийн эзэн болов. Б.Сэр-Од ирэх 11 дүгээр сарын эхээр зохион байгуулах “Фүкүоке-2015” марафонд хурд хүчээ сорих юм. Өнгөрсөн жил Б.Сэр-од гавьяат уг тэмцээнээс хүрэл медаль хүртэж, улсын дээд амжилтыг шинэчилэн тогтоож байсан юм.

Д.Өлзий

 

Холбоотой мэдээ