“Дэрэн” клубын хөвгүүд Улаан-Үүдээс мөнгөн медальтай ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-05-05 08:41:35
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Улаан-Үүд хотноо болсон “Кубок Росбанка” хөлбөмбөгийн өсвөр үеийнхний олон улсын тэмцээний U12 насны ангилалд мэргэжилтэн, дасгалжуулагч Вожислав Браллусичийн удирдлага дор эх орноо төлөөлөн оролцсон “Дэрэн” клубын хөвгүүд мөнгөн медаль хүртэв. 

Манай баг тамирчид алтан медалийн төлөөх тоглолтод Улан-Үдэ хотын “Седенга” багт 3:0-ээр хожигдсон байна. Харин тэд шигшээд хүрэх замдаа “Локомотив” багийг 2:0-ээр хожин, “Байкал”-тай 1:1-ээр тэнцэж, “Хани” багийг 3:1-ээр хожиж, энэ ялалтаа байгуулжээ.

Д.Өлзий 

Холбоотой мэдээ