Бүсчилсэн сургалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-05-05 00:26:41
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ИТХ-ын ажлын албанаас зохион байгуулж буй бүсчилсэн сургалт энэ сарын 4-ны өдөр албан ёсоор эхэллээ. Говийн бүсийн сумдын сургалт Жинст суманд болж байгаа бөгөөд сургалтанд сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, сумдын ЗДТГ-ын дарга нар оролцож байна. 
Тус сургалт нь Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг чанаржуулах, хоорондын уялдаа холбоог сайжруулах, харилцан туршлага судлах зорилготой юм. 
"Аймгийн ИТХ-ын үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж байгаа ажлын тайлан, цаашдын зорилго зорилтуудаа тайлагнан сумдын захиргааны байгуулагад ямар ололт, амжилт байна, цаашид юун дээр анхаарч ажиллах талаар чиглэл өгөн ажиллаж байна. Өнөөдөр сургалт, семинарууд болж байгаа бол 05 сарын 05-ны өдөр Жинст сумын ИТХ, ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцаж хэлэлцүүлэг өрнүүлнэ" хэмээн аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээлэв. 

Мөн үеэр аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр тус суманд ажиллаж байгаа бөгөөд сургалтанд сууж буй сумдын удирдлагуудтай уулзаж мэдээлэл аргазүйн зөвлөгөө өгсөн байна.
Сонирхуулахад, Аймгийн төвийн бүсийн сургалт энэ сарын 6-7-ны өдрүүдэд Баянцагаан суманд, Хангайн бүсийн сургалт энэ сарын найманд Жаргалант сумнаа тус тус болно.

                                                                                                                       Б.Мөнхзул

 
Холбоотой мэдээ