Сэлэнгэ мөрөнд гатлага онгоц тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-05-04 14:13:38
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Тээл багт Сэлэнгэ мөрөнд тавигдсан перевоз буюу гатлага онгоц тавьж ашиглалтад орууллаа.
-Тээл багийн Ацад мал малладаг малчдын саналаар Г.Намнан, Г.Цогтбаяр нарт перевозыг хариуцуулан өгч ажиллуулахаар болж байна. Өглөөний 07 цагаас оройн 22 цаг хүртэл ажиллах цагийн хуваарь тогтоож өглөө гэж тус сумын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн М.Энхмаа ярилаа.
Тус перевоз ашиглалтад орсон нь Тээл багийн иргэд сумын төв рүүгээ саадгүй зорчих болж байгаа төдийгүй Баян-Агт сум болоод Хануйн рашаанд амрах аялах жуулчлах хүмүүсийн Хөвсгөл аймгийн чиглэлийн төв зам руу дөтөлж зорчих нэгэн боломжийг нээж байгаа юм.
М.Батжаргал
Холбоотой мэдээ