Монгол бичгийн тэмцээнд "Уран бийр" баг түрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-05-04 14:08:10
Булган /МОНЦАМЭ/ Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Булган сумын Засаг даргын нэрэмжит “Үндэсний бичиг-Бидний бахархал” сэдэвт Монгол бичгийн тэмцээн боллоо. Энэ жилийн тэмцээний үеэр үйсэн бичвэр, ховор номын үзэсгэлэн гарч цахим бичвэр тэмцээний төрөл нэмж орсон нь онцлог байлаа. Монгол бичгийн тэмцээн Монгол бичгээр унших, бичих, цахим бичвэр, нэр үг болон үйл үгийн нөхцөлүүдийг таних, "Булган хангай" дууны үгийг Монгол бичгээр уран бичих зэрэг төрлөөр боллоо.
Булган сумын ЗДТГ, Боловсрол, соёл урлагийн газар, аймгийн төв номын сан хамтран зохион байгуулсан тэмцээнд нийт 9 баг оролцож, нийлбэр дүнгээр Булган сумын "Эрдмийн өргөө" цогцолбор сургуулийн "Уран бийр" баг түрүүлж, аймгийн Онцгой байдлын газрын "Аврагч" баг, Спортын дунд сургуулийн "Боcоо бичиг" баг, Булган сумын 1-р 12 жилийн сургуулийн "Титэм" баг удаах байрт шалгарлаа.
М.Батжаргал
Холбоотой мэдээ