Афганистанд газар хөдлөлт болж, 200 хүний амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
aminaa@montsame.mn
2015-10-27 09:45:08

КАБУЛ. /Sputnik/. Афганистаны Хинду Куш бүс нутагт болсон 7.7 баллын хүчтэй газар хөдлөлтөөр 200 хүн үрэгджээ. Газар хөдлөлтийн голомт Афганистанд байсан боловч Пакистан, Энэтхэг улсад ч чичиргээ хүчтэй мэдрэгджээ.

Амиа алдагсдын тоо Пакистанд 228, Афганистанд 63 хүрээд байна. Бэртэж гэмтэгсэд хэдэн зуугаар тоологдоно гэсэн мэдээг хоёр орны эрх баригчид өгсөн байна. Афганистаны Талока хотод газар хөдлөлтөд өртсөн сургуулиас хүмүүс гарах гэж шахцалдсаны улмаас 12 охин дарагдаж үхсэн гэв.

Газар хөдлөлт нь 2000 гаруй километрийн зайтай орших Катарт мэдрэгджээ.

Афганистаны зүүн хойд Хинду Куш бүс нутагт 7.7 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо хэмээн АНУ-ын Газар зүйн ажиглалтын төв даваа гарагт мэдээлсэн. Газар хөдлөлтөөс үүдэн уулархаг нутгуудад хөрсний гулгалт болсон байна.

Газар хөдлөлтийн голомт нь Афганистаны Жарм хотоос баруун урагш 45 километр, нийслэл Кабул хотоос зүүн хойш 256 километрийн зайд байсан байна. Энэ бүс нутагт 9 мянган хүний амь авч одсон Балбын газар хөдлөлтөөс хойш хагас жил, 100 мянган хүний аминд хүрсэн Кашмирийн газар хөдлөлтөөс хойш 10 жил өнгөрөөд байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ