"Бишгүүр-2017" улсын II уралдааны шилдгүүд тодров
МОНГОЛЫН МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ, Нийгмийн хөгжлийн хороо, Нийслэлийн Боловсролын газар, “Жаргалан” сургууль болон “For music” клубээс санаачилсан "Бишгүүр-2017" улсын II уралдаан өнгөрсөн амралтын өдөр Монголын Хүүхдийн Ордонд болж, шилдгүүдээ тодрууллаа.
Тус уралдаан нь ЕБС-ийн сурагчдыг бишгүүр хөгжмөөр дамжуулан өөрийн орны болон гадаадын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдтэй танилцах, хөгжимдөх ур чадварыг дээшлүүлэх, урын санг баяжуулах, багаар ажиллах чадварт сургах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, биеэ зөв авч явах, хөгжим сонсох зэрэг чадварыг олгох зорилготой.
Энэ удаагийн уралдаанд ЕБС-ийн 36 сургуулийн 1-9 дүгээр сангийн 1500 гаруй сурагч чуулга болон гоцлолын төрөлд өрсөлдсөн юм.
Уралдааны гоцлол төрөлд 6-9 насны ангилалд Гёте сургуулийн сурагч О.Тамир, 10-12 насны ангилалд Гёте сургуулийн сурагч Масеус Юдит нар тэргүүн байрт шалгарав. Харин чуулгын төрөлд БГД-ийн 51 дүгээр сургуулийн сурагчид шалгарч өргөмжлөл, цом, үнэ бүхий зүйл, “Сансар” хүүхдийн зусланд хөнгөлөлттэй амрах эрхийн бичиг, ивээн тэтгэгчдийн шагналаар тус тус шагнуулсан юм.
Тус уралдаанд Дархан, Налайх, Багануур дүүргийн ЕБС-ийн сурагчид ирж оролцсон нь уралдааны цар хүрээ улам өргөжиж, оролцогчдын чанар сайжирч буйг зохион байгуулагчид хэлж байв.
Энэ удаагийн уралдааныг “Хотоо цэвэрхэн байлгая” уриан дор зохион байгуулсан юм.

Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр
Гэрэл зургийг Н.Батбаяр