МАХН-ын гишүүдийг татвараа төлөхийг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-05-03 14:57:08
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүдийн зүгээс нийт гишүүддээ хандан татвараа төлөхийг уриалав.

МАХН нь 100 мянга орчим гишүүнтэй бөгөөд татварыг намын анхан шатны нэгжүүдийг бэхжүүлэхэд зарцуулахаар төлөвлөсөн байн. МАХН-ын Гүйцэтгэх товчооны шийдвэрээр намын дарга  сард 2.5 сая, Дэд дарга 1 сая, Нарийн бичгийн дарга, Гүйцэтгэх товчооны гишүүд 100-300 мянган төгрөгийн татвар төлдөг байна. Харин Хяналт, ёсзүйн хорооны гишүүн 50 мянга, Бага чуулганы гишүүн 100 мянга, Түмтийн дарга 300 мянга, Мянгатын дарга 200 мянган төгрөгийн татвар төлөх ёстой юм. Харин жирийн гишүүд 2000 төгрөгийн татвар төлдөг байна. Татвар хураалтыг эрчимжүүлэх асуудал Ерөнхийлөгчийн сонгуультай холбоогүй гэдгийг Налайх дүүргийн МАХН-ын Мянгатын дарга Н.Баяраа хэллээ.

Тэрбээр, “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг намын Бага чуулганаар шийдвэрлэнэ. Одоогоор чуулганы тов хараахан гараагүй байна. Ерөнхийдөө бол Бага чуулганы гишүүд нийслэлд ирсэн байгаа” гэлээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ