АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах санал асуулга эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-05-03 09:53:41
АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах бүх гишүүдийн санал асуулга өнөөдөр орон даяар эхэллээ.

Тус намаас Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Л.Болд, гишүүн асан Х.Баттулга, Р.Амаржаргал, Б.Жаргалсайхан, ХЗДХ-ийн сайд асан Д.Дорлигжав нар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтээ өгөөд байна. Өнөөдрийн санал асуулгаар олонхын санал авсан хоёр хүнийг энэ сарын 06-нд Төрийн ордонд болох намын Их хурлаар хэлэлцэх юм. Ингээд Их хурлаас олонхын санал авсан нэг хүнийг нэр дэвшүүлэхээр СЕХ-нд бүртгүүлэх аж.

Санал асуулга 20.00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд намын гишүүд харьяа намын үүр, хороодынхоо тусгайлан бэлдсэн байруудад очиж саналаа өгөх юм.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ