Долоон төрлийн татвар нэмэхгүй байхыг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-05-01 12:09:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-аас 2017 оны төсвийн тодотголтой хамт баталсан долоон төрлийн татварыг нэмэхгүй байхыг шаардлаа.

Тус намын Нарийн бичгийн дарга С.Эрдэнэболд, “ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч “ОУВС-аас Монгол Улсын Засгийн газарт татвар нэм гэсэн зөвлөгөө өгөөгүй” хэмээн хэлсэн. УИХ-ын баталсан долоон төрлийн татварын гурав нь өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. Тухайлбал, автомашины онцгой албан татварын тухай хууль. Иргэд жилд 36 мянга орчим автомашин худалдан авдгийн 80-85 хувь Приус, Стима зэрэг цахилгаан болон хийгээр ажилладаг хос хөдөлгүүртэй. Гэтэл УИХ-аас баталсан хуулиар Приусын татвар 5 сая, Стимагийн татвар 5.8 сая төгрөгөөр нэмэгдэж байна. Энэ бол иргэдийн амьдралыг улам бүр хүндрүүлэх шийдвэр. Мөн шатахууны онцгой албан татвар нэмэгдэнэ. Шатахууны татвар нэмэгдэхэд бүх барааны үнэ өсдөг.

ОУВС өнгөрсөн баасан гарагт Монгол Улсад хөтөлбөр хэрэгжүүлэх эсэхээ хэлэлцэх байсан ч түр хойшлуулсан. Энэ хугацаанд татвар нэмэх асуудлыг эргэн харж, буруу шийдвэрээ засахыг шаардаж байна” гэв.
Ч.Ариунболд
 
Холбоотой мэдээ