Хөнгөн атлетикийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд Баянгол сум тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-04-28 14:00:57
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн өсвөрийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар суманд зохион байгуулагдлаа.
Тэмцээнд Баянгол, Зүүнхараа, Хэрх 4-р сургууль, Цагааннуур, Зүүнбүрэн, Алтанбулаг, Шаамар, Дулаанхаан, Сүхбаатар сумын Спортын сургууль, Сүхбаатар сумын ЕБ-ийн 2, 3, 5, 6-р сургуулийн нийт 186  өсвөрийн тамирчид оролцлоо.
Энэхүү аймгийн аварга шалгаруулах тэмцээн бага нас буюу 15-16 нас, 100м, 200м, 400м, 800м, 1500м, 3000м, ахлах 17-18 нас 100м , 200м, 400м, 800м, 1500м 5000м,  уртын харайлт гэсэн төрлүүдээр аваргуудаа шалгаруулжээ. Ингээд эрэгтэй 100м-т  н.Батхүлэг /Баянгол сум/, эмэгтэй 100 м-т н.Болорчимэг /Мандал сум/, 200м эрэгтэй н.Батхүлэг /Баянгол сум/, эмэгтэй н.Болорчимэг /Мандал сум/, 400м  эмэгтэй н.Сарантуяа /Спорт сургууль/, 800м эрэгтэй н.Хүслэн /Шаамар сум/, 1500м эмэгтэй н.Сарантуяа /Спорт сургууль/, 3000м эрэгтэй н.Насанэрдэнэ СБ 5-р сургууль нар тэргүүлж аварга болжээ. Харин 17-18 насны 100м эрэгтэйд н.Энхбат /Цагааннуур сум/, эмэгтэй н.Бадамсүрэн /Баянгол сум/, 200м эрэгтэй н.Наран-гэрэл /Хэрх 4-р сургууль/, эмэгтэй н.Мөнхбилэг  /Спорт сургууль/, 400м эмэгтэй н.Баярчимэг /Алтанбулаг сум/, 800м эрэгтэй н.Алтаншагай /Алтанбулаг сум/, 1500м эмэгтэй н.Алтанчимэг /Алтанбулаг сум/, 5000м эрэгтэй н.Хүслэнбаяр /Спорт сургууль/ нар тус тус аваргын алтан медалийн эзэд болсон байна.
Тэмцээний Уртын  харайлтын төрөлд 15-16 насны эрэгтэйд н.Энх-эрдэнэ /Баянгол сум/, эмэгтэйгээс н.Намуун /Баянгол сум/, 17-18 нас эрэгтэйчүүдээс н.Гангэрэл /Баянгол сум/, эмэгтэйчүүдээс н.Бадамцэцэг /Спорт сургууль/ нар шалгасан байна. Багийн дүнгээр Баянгол сум тэргүүлж алтан  медаль, Спорт сургууль мөнгөн  медаль, Алтанбулаг сум  хүрэл медаль хүртэж, мөнгөн шагналаар тус тус  шагнагдсан байна.
Ч.Отгонцэцэг
 
Холбоотой мэдээ