Н.Намжил багшийн нэрэмжит шатрын тэмцээний шилдгүүд тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонгол Улсын авaрга, олон улсын шүүгч, спортын мастер Н.Намжил багшийн нэрэмжит өсвөрийн шатарчдын тэмцээн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд өнгөрсөн бямба, ням гарагт болж шилдгүүдээ тодруулав.
Тус тэмцээнд 6-18 насны эрэгтэй, эмэгтэй нийт 294 шатарчид оролцож талдаа 45 минутын хяналттайгаар, Дэлхийн шатрын холбооны дүрмээр 7-9 өрөг тоглосон юм. Энэ удаагийн тэмцээний ерөнхий шүүгчээр ФИДЕ-гийн ерөнхий шүүгч, гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн ажиллажээ.
Тэмцээний тусгай шагналыг хамгийн бяцхан оролцогч 4 настай Н.Содгэрэлт, өсөх ирээдүйтэй шатарчнаар “Цагаан бэрс” клубийн Э.Баттамир нар тодорлоо. Харин хамгийн олон шатарчин оролцуулсан клубээр “Хос мастер” (30), “Багануур Төр Монгол” (27), “Алаг морь” (21) клубүүд шалгарлаа.
Д.Өлзий