Маргаашнаас эхлэн шилжилт хөдөлгөөн орон даяар зогсоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-04-26 17:05:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сард болохтой холбогдуулан маргаашнаас эхлэн шилжилт хөдөлгөөнийг орон даяар зогсооно.

Сонгуулийн нэгдсэн хуулинд заасанчлан энэ сарын 27-ноос эхлэн иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг хааж байна.

Сонгуулийн санал авах өдрийн дараах өдөр буюу ирэх зургадугаар сарын 27-ноос шилжилт хөдөлгөөнийг сэргээн хуучин хэвэнд нь оруулах юм.
 
Б.Туул
Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ