Архангай аймаг төсвийн орлогоо 268,0 хувиар давуулан биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-04-26 15:09:33
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг нь улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор  2017  оны эхний  3  сард  аймгийн төсөвт 4846,6  сая төгрөгийн орлого  төвлөрүүлэхээс  6735,7  сая төгрөгийн орлого оруулж,  төлөвлөгөөг  139,0  хувиар биелүүлжээ. Харин улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 1124,5  сая  төгрөгийн орлого бүрдүүлэхээс  3013,5 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 268,0  хувиар биелүүлсэн байна.

Орлогыг нэр төрлөөр нь үзвэл  хог хаягдлын хураамж, газрын дуудлага худалдааны  орлогоос  бусад нэрийн орлогуудыг 102,9 хувиас 14 дахин биелүүлсэн байна. Аймгийн төсвийн орлогын  55,3  хувийг тусламжийн орлогоор,  16,9  хувийг орлогын албан татвараар,  1,0  хувийг өмчийн татвараар,  0,8  хувийг тусгай зориулалтын орлогоор,  23,4  хувийг  бусад албан татвараар,  2,6 хувийг татварын бус орлогоор бүрдүүлдэг.

Төсвийн орлогын  төлөвлөгөөг  Ихтамир, Хангай, Тариат, Өндөр-Улаан,  Жаргалант,  Цэцэрлэг,  Батцэнгэл, Өгийнуур,  Цэнхэр,  Хотонт, Төвшрүүлэх,  Булган, Эрдэнэбулган, Цахир  сумд  108,3 хувиас 88  дахин  биелүүлсэн байна.  Харин Чулуут, Хайрхан,  Өлзийт,  Хашаат  сумд 7,8-51,8  хувиар тасалжээ.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ