Монголын зэвсэгт хүчинд шинэчлэлт хийхэд туслахыг ОХУ-аас хүсэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2017-04-26 09:47:46
МОСКВА./TASS/. Монголын агаарын цэргийн хүчний техник, зэр зэвсгийг шинэчлэхэд зориулан тусламж үзүүлэхийг Монголын Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай мягмар гарагт уулзах үеэрээ хүссэн байна.

Уулзалтын дараа Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ “манай улс цэргийн бодлогоо боловсруулж, батлан хамгаалах салбарын багц хуулийг баталсан. Мөн Монголын Зэвсэгт хүчин тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн. Тиймээс зэвсэгт хүчний салбар, ялангуяа агаарын цэргийн хүчнийхээ техник хэрэгсэл, зэр зэвсгийг шинэчлэхэд бидэнд Оросын тусламж хэрэгтэй байгааг би сайд С.Шойгуд хэлсэн” гэжээ.

Мөн Монголын цэргүүд бэлтгэл сургуулилт хийхэд Оросын тал ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлж байгааг Б.Бат-Эрдэнэ онцлон дурдсан байна.

Тэрбээр хэлэхдээ “ОХУ-ын дээд боловсролын цэргийн сургуульд манай 350 орчим алба хаагч суралцаж байна... ОХУ-ын Засгийн газар манай цэргийн алба хаагчдыг хөнгөлөлттэй нөхцлөөр болон буцалтүй тусламжаар сургаж байгаад баяртай байна” гэжээ.

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй Монголын төлөөлөгчид Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Москвагийн VI бага хуралд оролцохоор ОХУ-д ирээд байна. Бага хурал өнөөдөр эхэлнэ.

/ http://tass.com/defense/943080/
Г.Доржханд

 

Холбоотой мэдээ