Венесуэльд болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр дахин гурван хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-04-25 08:50:49

ЛОНДОН. /BBC/. Венесуэль улсад Ерөнхийлөгч Николас Мадурогийн бодлогыг эсэргүүцсэн жагсаал болох үеэр гурван хүн бууны суманд өртөн амиа алджээ. Ингэснээр тус улсад болж буй олныг хамарсан мөргөлдөөний улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 24-т хүрч байгаа юм. 

Мөн дөрвөн хүн хүнд шархадсан байна. 

Венесуэлийн олон арван мянган иргэд тус улсын нийслэл Каракас болон бусад 20 хотод болж буй эсэргүүцлийн жагсаалд оролцож байна. Жагсагчид ээлжит бус сонгууль явуулах, сөрөг хүчний намын удирдлагуудыг шоронгоос суллахыг шаардаж байгаа юм.

Сөрөг хүчнээс зохион байгуулж буй энэ эсэргүүцлийн ажиллагаа нь тус улсын сүүлийн гурван жилд болж байгаагүй томоохон жагсаал аж. Идэвхтэнүүд уг эсэргүүцлийн ажиллагааг “бүх жагсаал цуглаануудын эхлэл”, “тусгаар тогтнолын хоёрдахь өдөр” гэж нэрлэжээ.
О.Барс 

 

Холбоотой мэдээ