Мах бэлтгэлийн талаас илүү хувийг нийслэл рүү нийлүүлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-04-20 21:34:19
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн жилийн нийт махны хэрэглээ 5100 тонн байдаг бол жилд малчдын гар дээрээс 14 мянга орчим тонн мах бэлтгэгддэг. Аймгийн хэрэгцээнээс илүү гарсан махыг Улаанбаатар хот руу нийлүүлдэг байна. 
Өнөөдөр тус аймгийн хэмжээнд мах нөөцөлдөг нэг үйлдвэр, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг хиамны нэг үйлдвэр ажиллаж байгаа юм. Махны үйлдвэр нь бой нядалгааны болон мах хөлдөөх зориулалтаар ашиглагддаг ба жилд 300 тонн мах нөөцөлж байна. Харин хиамны үйлдвэр өдөрт 150 кг махыг эцсийн бүтээгдэхүүн болгож, жилд 55 мянган тонн мах боловсруулдаг аж.
Сонирхуулахад, Баянхонгорт бэлтгэж буй махны 25-30 хувийг үхрийн, 35-40 хувийг хонины, 10-15 хувийг ямааны, 15-20 хувийг адууны мах эзэлдэг бол гахай, тахианы махны үйлдвэрлэл одоогоор хөгжөөгүй байна.
                                                                                                                                                           Б.Мөнхзул
Холбоотой мэдээ