“Дэлхийн зөн” байгууллагын салбар байгуулах санал тавив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-04-20 00:24:46
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын салбарыг Сайншанд, Замын-Үүд суманд нээх саналыг төсөл хэрэгжүүлэгч байгууллагын удирдлагад тавьжээ.

Орон нутгаас тавьсан дээрх саналын дагуу тус байгууллагын  Сингапур дахь төлөөлөгч В.Пинь, С.Пиона нар Дорноговьд зочилж нөхцөл байдалтай танилцлаа.

Тус аймгийн Замын-Үүд, Айраг суманд цөөнгүй хүүхдүүд тэвчишгүй хөдөлмөр  эрхэлдэгээс гадна хилийн шалган нэвтрүүлэх, гааль зэрэг байгууллагад өөр аймаг, хотоос  ирж ажилладаг зарим хүмүүсийн хүүхдүүд харьяалалгүй байх тохиолдол нийтлэг гардаг нь  нийгмийн үйлчилгээ авахад ч хүндрэл үүсгэдэг аж.

Мөн  хүн амын  дунд шүдний, ходоодны гээд
нийгмийн тулгамдсан асуудлуудад санаа тавьж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын хувьд салбараа нээж ажиллахыг санал болгов.

Хэрэв Сайншанд, Замын-Үүд  суманд салбараа  нээсэн тохиолдолд оффисын өрөө тасалгааг  түрээсгүй хэрэглүүлж, ажиллах нөхцөл боломжоор хангаж ажиллах юм байна. Сайншанд Замын-Үүдэд тус бүр дөрөв, нийт найман хүн ажлын байраар хангагдах боломжтой аж.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ