ХХААХҮ-ийн сайдын мэдээллийг хойшлуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдын мэдээллийг сонсох байсан ч түр хойшлуулав.
Байнгын хорооны хуралдаанд ХХААХҮ-ийн сайд “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” болон "Арьс ширний үйлдвэрүүдийг үйлдвэрийн шинэ бүс рүү шилжүүлэх арга, хэмжээг эрчимжүүлэх" тухай байнгын хорооны тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийх байсан юм. Гэвч ХХААХҮ-ийн ажлын хэсэг арьс ширний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж байгаа тул мэдээллийг түр хойшлуулах хүсэлт ирүүлснийг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэнээр ирэх долоо хоног хүртэл хойшлуулав.

Ч.Ариунболд