Япон улс ирээдүйтэй тамирчдын эрэлд гарна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2017-04-19 17:44:38
ТОКИО. /NHK/. “Токио-2020” зуны Олимп болон Паралимпоос олон медаль  хүртэхийн тулд авьяаслаг залуу тамирчдыг эрж олох зорилго бүхий төслийг хэрэгжүүлэхээр Япон улс төлөвлөж байна.

Японы Спортын агентлагийн тэргүүн Дайчи Сүкүки энэ тухай өнөөдөр зарлалаа.

2020 оны зуны Олимпод оролцох япон тамирчдын өрсөлдөх чадварыг сайжруулах зорилго бүхий ажлын хүрээнд уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх гэж байгаа аж. Түүнээс гадна, уг төлөвлөгөө нь тус улсын Засгийн газрын зүгээс хэрэгжүүлэх гэж байгаа энэ төрлийн анхны төлөвлөгөө гэнэ.

Төслийг Японы Спортын зөвлөл болон Японы Спортын холбоо хамтран хэрэгжүүлнэ.

Уг төлөвлөгөөний хүрээнд ахлах сургуулийн 18 хүртэлх насны сурагчдын дундаас ирээдүйтэй тамирчдыг сонгон авах юм.

Төсөлд хамрагдах хүсэлтэй сурагчдыг энэ оны зургадугаар сараас бүртгэж эхлэх ажээ.
Г.Доржханд


Холбоотой мэдээ