Сургууль цэцэрлэгийн барилгын эрсдлийг арилгахад 1.8 их наяд шаардлагатай
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр Шадар сайд Ч.Хүрэлсүхийн өрөөнд боллоо.
Энэ үеэр МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал “Аймгуудын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын чанар, газар хөдлөлтийг тэсвэрлэх байдлыг үнэлэх ажлын явц, үр дүн, авах арга хэмжээ”-ний талаарх танилцуулгыг хийсэн. Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээн дэх сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн нийт барилгын 62 хувьд нь үнэлгээ хийхэд 259 сургууль, 172 цэцэрлэг, 117 эмнэлэг газар хөдлөлтийн эрсдэлтэй гэсэн хариу гарсан байна. Олон улсын туршлагаас үзэхэд газар хөдлөлтийн гамшгийн үед нас барагсдын 90 орчим нь газар хөдлөлтөд тэсвэргүй барилгын эвдрэл гэмтэл, нуралтаас шалтгаалсан байдаг. Тиймээс орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварыг хангуулах тал дээр онцгой анхаарах шаардлагатай хэмээн үзэж байгаа аж.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Дэд сайд Ё.Отгонбаяр хариуцсан салбарынхаа тухайд, “Улсын хэмжээнд нийт боловсролын байгууллагуудын барилгын 20 гаруй хувь нь газар хөдлөлтийн эрсдэлтэй гэж мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан байна. Тэдгээр барилгыг нэг дор засварлах бололцоогүй. Нийт эрсдэлтэй барилгыг засч сайжруулна гэвэл 1.8 их наяд төгрөг шаардлагатай. Тиймээс эрсдэлтэй барилгуудаа эрэмбэлэх хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл, аль барилгыг нь хүчитгэх боломжтой вэ, алийг нь хүчитгэхгүй шууд нураан шинээр барих вэ хэмээн эрэмбэлэх нь зүйтэй юм. Мөн газар хөдлөлт болох магадлалтай бүсүүд дэх сургууль цэцэрлэгийн барилгаас хамгийн их анхаарал татаж буй барилга аль нь вэ гэдгийг тогтоох ёстой. Үүний дараа ихээхэн мөнгө төгрөгийн санхүүжилтыг хүлээлгүй боловсролын салбарт жил бүр хуваарилаж буй их засварын зардлаас тогтоох хувийг сургууль цэцэрлэгийн барилгыг хүчитгэхэд зарцуулахаар төлөвлөж байна.
Өнөөдөр нийт сургуулиудын 25 хувь, ЕБС-д суралцагчдын 40 хувь Улаанбаатар хотод хамаардаг. Анги танхимын хүрэлцээ тааруу. Тиймээс тухайн сургууль ашиглаж болох бүхий зай талбайгаа ашиглаж, сургалтаа явуулдаг. Үүнтэй холбоотой аюулгүйн гарцыг таглаж, орж гарах хөдөлгөөнд саад учруулахайц нөхцөл байдал үүссэн зэргийг судалж тогтоох үүргийг Шадар сайд өглөө” хэмээв.
Мөн шинээр барьж буй сургуулиудыг 8 баллын газар хөдлөлтийг тэсвэрлэхүйц байхаар барих шаардлага тавьж байгаа бөгөөд энэ талын ажлыг эхлүүлсэн гэж Дэд сайд Ё.Отгонбаяр хэллээ.
Хурлаар Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний нэгдүгээр улиралд хийж байгаа ажлууд, түүний үр дүн, Аймгуудад газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөл байгуулах ажлын явц зэрэг мэдээллийг сонссон юм. Шадар сайд Ч.Хүрэлсүх ард иргэд, тэр дундаа сургууль цэцэрлэгийнхний түвшинд газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, нэгэнт гамшиг тохиолдолд үед хэрхэн аврах хамгаалах тухай гарын авлага, материалыг тараах, сургалтыг олноор хийх шаардлагатай. Өдгөө мэргэжлийн байгууллагын зүгээс газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаа энэ үед асуудалд хариуцлагагүй хандсан албан хаагчид хариуцлагыг ногдуулж ажилла. Үүний өмнө одоогийн гаргаад буй суурь судалгааг чанаржуулж, дараагийн хуралд танилцуул гэсэн үүрэг чиглэл өгөв.

Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ