З.Нарантуяа: Татвар нэмэх хугацааг сунгах хэрэгтэй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, өнгөрсөн долоо хоногт чуулганаар баталсан 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн байна.
Төсвийн тодотголоор долоон төрлийн татвар нэмсэн. УИХ дахь АН-ын бүлэг дээрх татваруудыг нэмэхгүй байх зарчмын зөрүүтэй санал гаргасан ч олонхын дэмжлэг авч чадаагүй байна. Тодотголоор нэмэгдсэн цахилгаан болон хийгээр ажилладаг автомашин, тамхины онцгой албан татвар болон хадгаламжийн хүүгээс авах татвар ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Энэ нь иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж, бараа бүтээгдэхүүний үнэ өсөх магадлалтай тул хэрэгжиж эхлэх хугацааг сунгах хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа хэллээ.
Тэрбээр, “Төсвийн тодотголоор тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмэхээр болсон. Үүний өмнө малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулахаас эхлээд хүнд, хортой нөхцөлд ажилладаг хүмүүст тодорхой хөнгөлөлт үзүүлдэг байсан. Тодотголын өмнө гарсан эдгээр зохицуулалтуудыг хэрхэн хэрэгжүүлэх талаар ХНХ-ын сайд тодорхой шийдвэр гаргах хэрэгтэй” хэмээв.
Мөн үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “Орон нутгийн сонгуулиар АН ялалт байгуулсан 12 аймгийн 20 гаруй сумын Засаг даргыг батламжлахгүй байгаа талаар гомдол ирсэн. Түүнчлэн МАН ялсан зарим аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарыг хууль зөрчин томилсон тухай мэдээлэл ч ирсэн. АТГ-аас Засаг дарга нарын томилгоо хууль зөрчиж байгаа мэдээллийг төрийн өндөрлөгүүдэд хүргүүлсэн ч зохих арга хэмжээ авахгүй байна. Хууль зөрчсөн үйлдлүүдээ таслан зогсоохгүй бол АН улс төрийн тэмцэл хийх болно” гэв.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-УИХ-ын чуулганаар энэ долоо хоногт Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг хэлэлцэхээр товлосон. Уг хуулийг бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн үү?
-Хэлэлцсэн. Хөрөнгө оруулалтын банк бол аж ахуйн нэгж, хувь хүмүүс үйл ажиллагаа явуулахад шаардлагатай санхүүгийн эх үүсвэр олгох, компаниуд нэгдэх, хөгжихөд нь зөвлөгөө үзүүлдэг байгууллага. Тиймээс энэ банкыг Монгол Улсад хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд голлох үүрэгтэй байгууллага байх чиглэлд хуулийн төслийг боловсруулах хэрэгтэй.
-АН Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүсээс дэнчингийн мөнгө авах уу?
-Удахгүй намаас нэр дэвшигчдийн нэрс тодорно. Энэ хүрээнд АН-ын сонгуулийн хорооноос журам гаргана. Журам батлагдсаны дараа бүх зүйл тодорхой болох юм.
-Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар Концессын гэрээний тухай хуулийг хэлэлцсэн. Энэ үед Засгийн газар хэд, хэдэн шинэ гэрээ байгуулсан тухай мэдээлэл гарсан. Хэдэн төгрөгийн ямар гэрээ байгуулсан бэ?
-700-800 тэрбум төгрөгийн өртөг бүхий долоон гэрээ байгуулсан тухай ярьж байгаа. Бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй.
-Төсвийн тодотголыг баталснаар ОУВС-тай хамтран ажиллах нь тодорхой болж байна. ОУВС-гийн хүрээнд орж ирэх 5.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэзээ орж ирэх вэ?
-Ерөнхий сайдаас АН-ын бүлэг мэдээлэл авсан. Нийт орж ирэх хөрөнгийн 2.5 тэрбумыг БНХАУ-ын Ардын банкнаас авсан своп хэлцлийн хугацааг сунгахад зарцуулна гэсэн. Мөн 1.6 тэрбум ам.долларыг төсвийн алдагдлыг нөхөхөд, 1.5 тэрбумыг бүтээн байгуулалт хийхэд зарцуулахаар төлөвлөж байгаа юм билээ.
-Тэтгэврийн насыг нэмэгдүүлэхдээ иргэдийн дундаж наслалтыг хэр бодитой тооцсон гэж үзэж байна вэ?
-Олон улсад дундаж наслалт 75 ба түүнээс дээш байгаа тохиолдолд тэтгэвэрт гарах насыг 60 болон 65 болгодог. Н.Номтойбаяр сайд манай бүлэгт мэдээлэл өгөхдөө “Ахмадууд 15-19 жил тэтгэвэр авч байна” гэсэн. Энэ нь бодит байдалтай нийцэхгүй, үндэслэлгүй тайлбар гэж үзэж байгаа.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шавкат Мирзиёев нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо зарлалаа
8 минут

ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ
19 цаг