Төрийн албан хаагчид спортоор өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-04-16 22:14:01
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Төрийн байгууллагуудын албан хаагчдын дунд шилжин явах цомын төлөөх сагсан бөмбөгийн тэмцээн боллоо.
Уг тэмцээн Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит болсоноороо онцлог бөгөөд анх удаа төрийн байгууллагуудын 22 байгууллагын 260 гаруй тамирчин оролцжээ. Тус тэмцээн нь төрийн албан хаагчдын чөлөөт цагийг зохистой өнгөрөөх, тэдний бие бялдрыг хөгжүүлэх, биеийн тамирыг нийтэд сурталчлах, байгууллага хамт олны уялдаа холбоог нэмэгдүүдэх зорилготой юм. Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн тэмцээн нь Биеийн тамир спортын газрын Б зааланд, харин эмэгтэй тамирчид Биеийн тамир спортын газрын А зааланд болсон юм.
                                                           Б.Оюун-Эрдэнэ
                                                                         
Холбоотой мэдээ