Агаар, хөрс, усны бохирдлыг багасгах дэд хөтөлбөр хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/ 2016 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Өвөрхангай аймгийн байгаль орчин, нийгэм, эдийн засгийн эмзэг байдлын судалгаа”-г хийсэн. Аймгийн цаашдын хөгжилд эрсдэл учруулж байгаа, иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж буй тулгамдсан асуудлуудыг эмзэг бүлгийн үнэлгээний аргачлалаар тодорхойлон гаргасан байна.
Судалгаагаар уур амьсгалын өөрчлөлт, ядуурал, орчны болон эко системийн бохирдол, дэд бүтцийн хөгжлийн сул дорой байдал нь хүний эрүүл мэнд, амьдрал ахуйд шууд болон дам байдлаар хүчтэй нөлөө үзүүлдэг хэмээн гарсан юм. Сүүлийн жилүүдэд аймгийн төв буюу Арвайхээр суманд амьдардаг өрх айлын эзлэх хувь 33,9 хувь, сумын төвд амьдардаг өрх айлын эзлэх хувь 17,5 хувиар тус тус өсч, хөдөө буюу багийн төвд амьдардаг өрхийн эзлэх хувь 21,95 хувиар буурсан байна. Энэ нь байгаль, цаг агаарын бэрхшээлийн улмаас малгүй өрхийн тоо нэмэгдэн төв рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн ихсэж, ажилгүйдэл ядуурал нэмэгдэхийн зэрэгцээ төв суурин газрын агаарын бохирдол ихсэн орчны эрүүл ахуй, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэсэн тооцооллыг гаргажээ. Ард иргэдийн амьдралын чанарт ихээхэн нөлөөлж буй зүйл бол агаарын, хөрсний, усны бохирдол, хатуу, шингэн хог хаягдал юм.
Иргэдийн амьдрах тав тухтай орчныг бүрдүүлэх, эрүүл мэндийг хамгаалахад орчны бохирдлын эдгээр асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд аймгийн Эрүүл мэндийн газраас “Хэнийг ч орхигдуулахгүй тусламж” аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулж эхлээд байна. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлж, төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилготой уг хөтөлбөрийн зорилтуудын нэгт “Орон нутгийн агаар, ус, хөрсний бохирдол, түүний шалтгаан, үр дагаварыг тандах, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлийг бууруулах, арилгах цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” хэмээн заажээ. Зорилтыг хэрэгжүүлэхийн тулд цахилгаан болон сэргээгдэх эрчим хүчээр халаалтыг шийдвэрлэх, бие засах газар, бохирын цооногийг стандартын түвшинд байлгах гэхчлэн олон чухал санаанууд тусгагдаад байгаа аж.

Б.Батчимэг