Илжирч, хөгцөрсөн өвс, тэжээлийг буцаан татаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-04-12 19:48:47

Өвөрхангай /МОНЦАМЭ/ Өнгөрсөн сарын сүүлээр орсон их хэмжээний цасны улмаас Өвөрхангай аймгийн зарим сумдад хаваржилт хүндхэн байдалд орж, төл мал хорогдож эхэлсэн. Тиймээс аймгийн Онцгой комисс шийдвэр гарган 300 тонн өвсийг үнэгүй, 500 тонн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгосон юм.

Гэвч малчдад олгохоор сумд руу ачуулсан өвс, хивэг хөгцөрч муудсан, илжирсэн байсан учраас мал идэхгүй байгаа талаар мэдээлэл ирлээ. Өвс, тэжээл улсын нөөцийн фондод байхдаа илжирч муудсан уу, эсвэл эхлээд ирэхдээ ийм байсан уу гэдгийг тодруулж, шалтгааныг нь тогтоохыг аймгийн Засаг дарга Г.Ганболд аймгийн Онцгой байдлын газрын дарга дэд хурандаа Д.Бэхбаярт үүрэг болгоод байна. Мөн муудаж илжирсэн өвс, тэжээлийн буцаан татаж байгаа аж.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ