Гэр хорооллыг “Тохилог хороолол” болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-04-09 21:38:51

Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Дархан хотын Захирагчийн албанаас “Тохилог хороолол” төслийг танилцуулж хэлэлцүүлэв.

Тус аймгийн харьяа дөрвөн сумын хэмжээнд нийт 317 мянга 614 га талбайд 876 гудамжинд 13 мянга 77 өрх гэр хороололд амьдарч байна. Уг төсөл нь гэр хорооллын төлөвлөлтийг зөрчсөн айл өрхүүдийг цэгцэлж гудамж талбайг ашигтай байрлалаар гэрэлтүүлэг, хашаажуулалт, хаягжилт, автозамын арчилгааг сайжруулах, камержуулах. Гэр хорооллын иргэдийн идэвх санаачлага оролцоонд тулгуурлаж ногоон байгууламжтай жишиг тохилог хорооллыг бий болгох зорилготой. Үүний тулд гэр хорооллыг дэд бүтцэд холбож гэр хорооллын анхны төлөвлөлтийн дагуух айл өрхүүдийн байршил, төлөвлөлт өөрчилсөн, зөрчсөн өрхүүдийн талаар нарийвчилсан судалгааны ажлуудыг төлөвлөж гэр хорооллын нөхцөлийг сайжруулахтай холбогдсон зураг төсөв хийх, хогны менежментийг боловсронгуй болгож гэр хорооллын төлөвлөлтийг сайжруулах зорилтуудыг дэвшүүлжээ. Тэргүүлэгчид уг төсөлтэй танилцсаны эцэст аймгийн нийт гэр хорооллын бүсийг дэвшилтэд байдлаар хөгжүүлэх алсын хараатай илүү нарийвчилж хогийн менежментийг цогцоор нь шийдэж яваандаа гэр хорооллын бохирыг татан зайлуулах асуудлыг тусгаж үүний бэлтгэл ажлыг эхнээс нь зөв төлөвлөж явган хүний гүүрийг шийдэх зэрэг саналуудыг уг тусгахыг үүрэг болгож дараагийн хурлаар дахин хэлэлцэхээр хойшлууллаа.

Мөн хурлаар Дархан сумын төв гудамжнуудын байршил, нэр, хил заагийг тодотгох, нэрлэх тухай асуудлыг хэлэлцэж гудамж, талбайн нэршил болон нэрэмжит болгох тухайд ялгаж цэгцлэж хувь хүний нэрээр нэрлэхгүй байх зэрэг саналуудыг тусгахыг Захирагчийн албанд үүрэг болглоо.

                                                                                                                                                    Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ