Тусламжийн хоёр дахь шатны бараа малчдад хүрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-04-08 23:17:59

Сэлэнгэ /МОНЦАМЭ/.Монголын Улаан Загалмайн нийгэмлэг, Олон Улсын Улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос зудад өртсөн малчдад туслах аяны хоёр дахь шатны тусламж Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд хүрлээ.

Тус аяны хүрээнд явагдаж байгаа тусламжийн анхдагч нь өнгөрсөн 2-р сард өрх тус бүрт 245.000 төгрөгийн бэлэн мөнгөөр хүрсэн. Энэ удаагийн тусламжинд Орхонтуул сумын 19 малчин өрх хамрагдсан юм. Эдгээр малчин өрхүүдэд дараагийн тусламж болох Эрүүл мэндийн анхны тусламжийн багц болон хуурай сүү орлуулагч, малын эрдсийн долооц, үхрийн тэжээл зэргүүдийг өрх тус бүрт хүргэсэн байна. Энэхүү тусламжийн барааг тус сумын Улаан Загалмайн Анхан шатны хорооны удирдах зөвлөлийн гишүүн, ЗДТГ-ын дарга Ш.Өнөрбаяр, тус хорооны нарийн бичгийн дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга О.Мөнхцэцэг, сайн дурын идэвхтэн Рашаант тосгоны бичиг хэргийн ажилтан Я.Энхчимэг нар хүргэж, батламжийг нь гардуулан өгчээ.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ