Цагаатгалын комисс нэг иргэнд нөхөн олговор олгуулах шийдвэр гаргажээ

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-10-22 17:53:45

Дархан-Уул аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын хурал болж, нэг иргэний асуудлыг хэлэлцэн шийдэж, улсын комисст уламжлахаар боллоо.

Тус хурлаар өнгөрсөн гуравдугаар улиралд салбар комиссоос хийсэн ажлын тайланг авч хэлэлцээд 1965 онд улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн Дархан сумын 13 дугаар багийн иргэн Раашийн Баатарын өргөдөл, ЦАУЗБСК-ын албан даалгаварын хэрэгжилт зэргийг хэлэлцэж Улсын комиссоос ирсэн албан бичгүүдийг салбар комиссын гишүүдэд танилцуулсан юм.

Комиссын гишүүд улс төрийн хилс хэрэгт шийтгэгдэж цагаатгагдсан Дархан сумын 13 дугаар багийн иргэн Р.Баатарын хүсэлтийг хэлэлцээд орон сууц худалдан авахад нь зориулж мөнгөн нөхөн олговор олгуулах асуудлыг дэмжиж Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст уламжлах тогтоол гаргалаа.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ