Тупак Шакурын мөрөөдлийн поп-ап ресторан нээгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
sarnai@montsame.mn
2017-04-07 16:39:49

НЬЮ-ЙОРК. /Washington post/. АНУ-ын рэппэр, уран бүтээлч Тупак Шакур нас бараад 20 жил өнгөрсөн ч түүний үйл хэрэг үргэлжилсээр байна. Тэрбээр амьд байхдаа дуу хөгжим, кино урлагийн салбарт амжилт гаргаад зогсохгүй рестораны салбарт хүчээ сорихоор төлөвлөж байсан юм.

Тупак нас барахаасаа өмнө өөрийн гэсэн ресторан нээхийг мөрөөддөг байсан бөгөөд гурван хуудас төлөвлөгөө бичиж, цэсний дизайныг хүртэл гаргасан байжээ. Түүний гаргасан төлөвлөгөөгөөр бүтсэн поп-ап кафе баасан гарагт Нью-Йорк хотод нээгджээ.

"Powamekka Cafе” гэдэг нэртэй уг поп-ап рестораны интерьер Тупак Шакурын зургууд, зурагт хуудас, цомгуудаар чимэглэгдсэн байх юм. Тэрбээр дэлхий даяар 75 сая цомог борлуулсан дэлхийн хамгийн их борлуулалттай уран бүтээлчдийн тоонд багтдаг юм.

Түүнийг харьж явах замд нь хэсэг хүмүүс түүний унаж явсан машин руу галлан улмаар сум түүний биед тусч хүнд гэмтэл аван нас барсан юм. Уг хэргийг эртнээс захиалсан алллага гэж үзсэн байдаг.

Тупакыг нас барсны дараа түүний олон цомгууд болон нээлтээ хийгээгүй байсан кинонууд нь нээлтээ хийсэн гэдэг.

Уг ресторанд олон уран бүтээлчид Тупакийн дуунуудыг ковер хийн дуулах юм. Рестораны цэсэнд домогт уран бүтээлчийн дуртай хоолнууд багтсан гэнэ.

“Powamekka Café” нь дөрөвдүгээр сарын 7-9 хооронд гурав хоногийн турш нээлттэй байна.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ